loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-13

ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчдын албандаа итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, эх орноо хамгаалах ариун үүргээ дахин бататгах, тангарагтаа үнэнч байхыг ухамсарлуулах зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг давтах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд нийт бие бүрэлдэхүүн оролцож, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн, төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахаа дахин батлан тангараглалаа.