Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчийн ёс зүйн үнэт зүйлийг төлөвшүүлэх, эерэг зан үйл, дадлыг бий болгох, ёс зүйн менежментийг хэрэгжүүлэх мэдлэг, манлайллын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эмэгтэйчүүд, залуучуудын Оюуны сан-Үндэсний сүлжээ” Нью женерэйшин Лидершип Академитай хамтран "Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал" сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулж, төрийн байгууллагын удирдлага, ёс зүйн хорооны дарга, гишүүд, нийт 250 төрийн албан хаагч хамрагдлаа.
Сургалтын үйл ажиллааг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар нар мэндчилгээ дэвшүүлж,
НЖ Лидершип Академийн захирал, доктор Ц.Бүжидмаа “Шинэ зууны сорилт: Манлайлал ба ёс зүй”, “Амьдралын үнэ цэнэ-хувь хүний үнэлэмж”, “Төрийн байгууллагад ёс зүйн менежментийг хэрэгжүүлэх арга зам”,
ШУТИС-ийн Нийгмийн ухааны салбарын дэд профессор, доктор П. Одмаа “Нийгмийн шударга ёс ба төрийн алба”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, эрх зүйн орчин” сэдвүүдээр тус тус сургалтыг зохион байгууллаа.
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-11-13
Төсөөтэй мэдээ