“ХУВАНЦРАА АНГИЛАХ АМАРХАН” ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хэмжээнд хуванцар хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хуванцар авах цэгийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор “Хуванцраа ангилах амархан” сэдэвт богино хэмжээний видео бичлэгийн уралдааныг Байгаль орчны газар, Чойр хотын Захирагчийн ажлын албатай хамтран ЕБС-ийн 6-12р ангийн сурагчдын дунд 10 сарын 01 - 10 сарын 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.
Тус уралдаанд Тэргүүн байр : "Хурдан клуб"-ийн хүүхдүүд
Дэд байр: 2-р сургуулийн 7В ангийн сурагч Н.Эмүжин
Гутгаар байр: "Өсвөрийн сэтгүүлч клуб"-ийн хүүхдүүд
Тусгай байр: 5-р сургуулийн 12Б ангийн сурагч М.Номин-эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа цаашдын сурлага, спорт, урлагийн өндөр амжилт хүсье
Зөв хандлага, эерэг өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, эх байгалиа хайрлан хамгаалъя.







