loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА | HuduuMN

ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2025-12-25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 174 дүгээр зарлигаар Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, авто тээвэр, хувийн хэвшлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн шагналаар шагнав. 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Соёлын тэргүүний ажилтан” шагналуудаар манай аймгийн 17 иргэн өнөөдөр шагналаа гардлаа.

Шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр гардуулан өгч, баяр хүргэлээ.