loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2026-01-26

Сургалт орон нутагт Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар баримтлах бодлого, Нийгмийн салбарт анхаарах асуудал, Төсвийн төлөвлөлт, 2026 оны хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх, цахим шилжилт, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт анхаарах зэрэг асуудлуудын хүрээнд болно. Сургалтыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээж, энэ онд сумдад хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, хөрөнгө оруулалтын бодлого, салбаруудад баримтлах чиглэл, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцов. Сургалтын төгсгөлд аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулах арга хэмжээ болно.