Шинэ оны босгон дээр 2025 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Соёлын төвүүдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. 23 сумын Соёлын төвүүдээс үйл ажиллагаагаараа Тэргүүн байрт С.Мартбаяр даргатай Тэс сумын Соёлын төвийн хамт олон, Дэд байрт М.Анхтуяа даргатай Тосонцэнгэл сумын Соёлын төвийн хамт олон, Гутгаар байрт Г.Пүрэвжаргал даргатай Асгат сумын Соёлын төв, Тусгай байрт С.Бямбадорж даргатай Сантмаргаз сумын Соёлын төвийн хамт олон, Б.Отгонбаатар даргатай Түдэвтэй сумын Соёлын төвийн хамт олон тус тус шалгарлаа.
Төсөөтэй мэдээ