loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
24 СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЭЭР ХАНГАВ | HuduuMN

24 СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЭЭР ХАНГАВ

2025-05-13

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны аймгийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орон нутгийн төсвөөс 24 сумын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютерээр хангав. 

Сүүлийн үеийн өндөр хурдны, иж бүрэн компьютерүүдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнчинванжил, Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Азжаргал нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. 

Аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын шинэ барилгын санхүүжилтийг 2026 оны Улсын төсөвт тусгуулахаар зураг төсвийг хийлгээд байна.