loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“БИЗНЕСЭЭ АЛБАН ЁСООР ЭРХЭЛЬЕ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2025-05-15

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран “Бизнесээ албан ёсоор эрхэлье” сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна. 

Сургалтад сумдын хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч, нарийн боов, гар урлалын бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, хоол үйлдвэрлэл зэрэг чиглэлээр бизнес эрхлэгчид хамрагдаж байгаа юм.

Аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Албан бус эдийн засгийн албажуулах төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал нар уг сургалтыг нээлээ. 

Бизнесээ албан болгосноор төрийн худалдан авалт, сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, ажилчдынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах, нийгмийн даатгалд хамрагдах, зээлийн үйлчилгээ авах зэрэг ололтуудыг оролцогчид мэдэж авна.

Мөн албан ёсны бизнес эрхлэхэд туслах хууль эрх зүй, захиргааны  үе шатуудын талаар мэдлэгтэй болж, тулгарч болох саад бэрхшээлийг хэрхэн даван туулах арга замуудаа тодорхойлж чадах юм.

Сургалтыг Монголын бизнес инкубаторуудын нэгдсэн холбооны сургагч багш Г.Галаарийдий, Ч.Амаржаргал нар удирдан явуулж байна.