
Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас “ Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа болон холбогдох салбарын удирдлагууд оролцлоо.
Л.Ванганы нэрэмжит ХЖТ-д болж буй уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Консерваторын харьяа ХБК-ийн зургийн ангийн сурагчдын “Уран зураг ба алдартнууд” үзэсгэлэн, “Боролдой” номын дэлгүүрийн хямдралтай худалдаа, “Русскийн дом” салбарын орос номын үзэсгэлэн, “Вансэмбэрүү” уран бичлэгийн үзэсгэлэн, “Овог нэрээ үндэсний бичгээрээ бичиж сурцгаая” монгол бичгийн үйлчилгээ болон “Шинэ ном”, “Хамгийн их уншсан ном” үзэсгэлэн болж байна.
Түүнчлэн Тэргүүний уншигч Д.Нацагдорж, Б.Явуухулан тэмдэгтэн, “Үндэсний бичиг соёлын түгээн дэлгэрүүлэгч” тэмдэг, Төрийн алба хаагчдын дунд зарласан “Монгол бичгээр хэн сайн уншиж, хөрвүүлэх вэ?” уралдааны шагналуудыг тус тус гардуулна.