Өнөөдөр Баруун бүсийн таван аймгийн (Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай) 100 гаруй сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш, эрүүл мэндийн ажилтнууд цуглан “Баяртай-2” хөтөлбөрийн хүрээнд хоёр өдрийн сургалтад хамрагдаж байна.
Сургалт нь сэтгэцийн гэмтэлд суурилсан урлагийн сэтгэл заслын арга зүйг ашиглан өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байна.
Хөтөлбөрийг Австралийн Засгийн газрын (Direct Aid Programme) болон Нелумбо сангийн дэмжлэгтэйгээр Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байна.