loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГААС ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАВ | HuduuMN

НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГААС ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2025-10-27

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ээс улс орныг дэмжих 7 дугаар Хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн гол зорилгуудын нэг нь Монголын эрүүл мэнд, боловсролын салбаруудад бэлгийн цогц боловсрол (CSE), залуучуудын чадвар ба манлайллын хөгжилд дэмжлэг үзүүлэх, мөн бэлгийн болон нөхөн үржлийн эрүүл мэнд (SRH)‑ийн үр дүнг сайжруулахад чиглэгддэг.

Энэхүү чиглэлийн дагуу НҮБ-ын хүн амын сангийн Өсвөр үе, Залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х.Баттуяа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн шинжээч Б.Цэдмаа, Медиа ба Харилцаа холбооны шинжээч М.Эрхэмбаяр тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг ХПВ-ийн вакцинжуулалтын төсөл, Охидын сарын тэмдэгийн эрүүл ахуйн төсөл, мөн Сэргийлж болох эхийн ба нярайн эндэгдлийг бууруулах төслийн хэрэгжилтийг аймгийн удирдлагууд, холбогдох салбарын алба хаагчид, сургуулийн удирдлага, сурагчдад таниулах зорилготой Улиастай суманд ажиллаж байна. 

Мөн ажлын хэсэг Түдэвтэй, Их-Уул сумдад ажиллах юм.