loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2025-10-24

“Завхан аймгийн хөгжлийн стратеги төлөвлөлт 2035” хэлэлцүүлгийн хүрээнд болж буй уг сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил нээлээ.

Сургалтад сумдын Засаг дарга нар, байгууллагын удирдлагууд болон мэргэжилтэнгүүд хамрагдаж байна.

Сургалтыг Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал доктор, дэд профессор Д.Жаргал, Стейнер судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх, доктор, дэд профессор Б.Ууганбаяр, зөвлөх Р.Батгэрэл, төслийн ерөнхий координатор А.Ичинхорлоо нар удирдан явуулж байна.

Уг сургалт хөгжлийн бодлого төлөвлөлт, аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулах арга аргачлалыг аймгийн онцлогтой уялдуулан боловсруулах түүнд анхаарах зүйл, нөхцөл байдлын дүн шинжилгээ өгөгдөл, систем динамик загварчлал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, багийн ажиллагаа, санал хүсэлт, асуулт хариултын хэлбэрээр явагдана.