loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ОРОЙН ТОВГОР БАГИЙН МАЛЧИН ЧИМЭДИЙН ДЭЛГЭРСАЙХАН “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО | HuduuMN

ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ОРОЙН ТОВГОР БАГИЙН МАЛЧИН ЧИМЭДИЙН ДЭЛГЭРСАЙХАН “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО

2026-02-25

ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ОРОЙН ТОВГОР БАГИЙН МАЛЧИН ЧИМЭДИЙН ДЭЛГЭРСАЙХАН “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО

Малчин Ч.Дэлгэрсайхан, гэргий Д.Лхагва нарын шагналыг Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, Монгол Улсын Боловсролын дэд сайд Д.Гантулга, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулав.

“Алтан төлийн эзэн” Ч.Дэлгэрсайхан, Д.Лхагва нар гэр бүл болж 27 жил тасралтгүй мал маллаж байна. 

Тэднийх Сумын өсөх малчин, Сумын сайн малчин, Аймгийн аварга малчин шагналуудыг авч байжээ. Жил бүр төлөө малаа бүрэн хүлээн авдаг, 4 айлыг малжуулсан хөдөлмөрч гэр бүл юм.