ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын зөвлөх, баруун бүс хариуцсан зохицуулагч Д.Ганхуяг, ХБНГУ-д суух Элчин сайд Ж.Оюунбаатар, гэрээ эрхзүйн газрын зөвлөх Э.Батзориг, Европ, Африкийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Я.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Завхан аймагт гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, бүтээн байгуулалттай танилцах, харилцан санал солилцох уулзалтыг хийлээ.
Уулзалтаар Завхан аймгийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэл байдлыг хангах, Олон Улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, гадаад харилцаа хамтын ажиллагаанд баримтлах дэг жаяг, дипломат ёс, орон нутгийн хөгжлийн боломж ба гадаад харилцааны үр шимийг иргэдэд хүргэх зэрэг асуудлуудаар ярилцав. Мөн ажлын хэсэг гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжиж буй сургуулиудад ажиллалаа.