loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ГАМШГИЙН АЮУЛЫН ДОХИОГООР АЖИЛЛАХ” СУРГАЛТ ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ | HuduuMN

“ГАМШГИЙН АЮУЛЫН ДОХИОГООР АЖИЛЛАХ” СУРГАЛТ ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026-03-30

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг улс орон даяар энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлэв.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 339,340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх дадлага сургуулийг орон даяар энэ өдрийн 16:00 цагт зохион байгуулав.

Аймгийн хэмжээнд тус өдрийг угтаж зарлан мэдээлэл дамжуулах хүч хэрэгслийн судалгаанд тодотгол хийх, ЕБС, цэцэрлэгүүдийн барилга байгууламжийн насжилт, хийц бүтээцийн судалгааг шинэчлэх, төрийн болон төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, байгууллагуудын ойролцоох “Цугларах” талбайг тэмдэгжүүлэх, сумдын Засаг дарга нар, төр захиргааны ажилтан алба хаагчдад сургалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүллээ.