loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Г.ӨНӨРБАЯР: ЗҮҮНИЙ МАГНАЙ БОЛЖ ЯВААРАЙ | HuduuMN

Г.ӨНӨРБАЯР: ЗҮҮНИЙ МАГНАЙ БОЛЖ ЯВААРАЙ

2026-07-27

Г.ӨНӨРБАЯР: ЗҮҮНИЙ МАГНАЙ БОЛЖ ЯВААРАЙ

Улсын наадмаас Монгол Улсын гарьд цол хүртсэн М.Лхагвагэрэл, Монгол Улсын заан цол хүртсэн Б.Сундуйжав, Монгол Улсын начин цол хүртсэн А.Нармандах, тав давж шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэн, Завхан Даян бөхийн дэвжээний багш, Гавьяат дасгалжуулагч Улсын начин Б.Аръяахүү, Улсын харцага Ш.Пүрэвгарьд, аймгийн заан цол хүртсэн Б.Лхагварагчаа, Ё.Гантулга, Д.Нарантулга, аймгийн нэмэх начин цол хүртсэн С.Амарсанаа, аймгийн начин цол хүртсэн Ц.Нямсүрэн, Д.Мөнхтулга нарт хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр, Засаг дарга Г.Өнөрбаяр, Завхан Даян дэвжээний тэргүүн Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадорж, Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Мөнх-Оргил, “Топ нобль тур” ХХК-ийн захирал С.Өлзийхишиг, “Титан товер констракшн”-ны захирал Д.Чулуунбат тэргүүтэй зочид болон нутгийн зон олон оролцлоо.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр арга хэмжээний нээлтэд үг хэлэхдээ:

“Энэ жилийн Улсын наадмаар Завханчууд гарьдтай, заантай, начинтай өргөн дэлгэр сайхан наадлаа. Сүүлийн жилүүдэд Улсын наадмаас ийм олон цолтон нэгэн зэрэг төрөн гараагүй. Тийм учраас түмэн олныхоо хүлээлтэд хүрч шинэ цол авсан бөхчүүддээ баяр хүргэе. 

Завханчууд ардын засгийн наадамд ч, даншиг наадамд ч, ардын төрийн наадамд ч хэзээнээсээ түүхтэй, нэртэй байсааар ирсэн аймаг. Энэ түүхийг шинэ бахархалаар баяжуулсан бөхчүүддээ тусгайлан талархал илэрхийлье. Завхан Даян бөхийн дэвжээ нэгдэж энэ амжилтад хүрлээ. Бөхчүүдээ нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ирсэн дэвжээний тэргүүн Д.Дагвадорж, багш дасгалжуулагчид, дэмжсэн аж ахуйн нэгж, Завхан аймгийн нутгийн зөвлөлд Завханчуудынхаа өмнөөс талархаж байна. 

Хангайн нуруу, Тарвагатайн нуруу, Булнайн нуруу, Бөхөн шарын нуруу, Цаст Отгонтэнгэр, Ойгон, Тэлмэн нуур, Завхан, Идэр, Тэсийн голын лус савдаг, түмэн олонтойгоо хамт очиж нутгийн бөхчүүдээ дэмждэг. Шинэ цолтнууддаа, Завхан нутгийн бөхчүүддээ Улсын аварга, Даян аварга, Дархан аварга болж улсын наадмын зүүний магнай болж явахын ерөөл өргөе” хэмээн онцоллоо.

Монгол Улсын гарьд М.Лхагвагэрэлд “Завхан Даян” дэвжээний тэргүүн, МУТМУ Д.Дагвадорж LX600 автомашин, Завхан аймгийн нутгийн зөвлөл 3 өрөө байр, 

Монгол Улсын заан Б.Сундуйжавт “Топ нобел тур” ХХК land-300 автомашин, Завхан аймгийн нутгийн зөвлөл 2 өрөө байр,

Монгол Улсын начин А.Нармандахад “Тэргэннүүр” ХХК Land-300 автомашин, Завхан аймгийн нутгийн зөвлөл 1 өрөө байраар тус тус шагнав.

Мөн Яруу сумын нутгийн зөвлөл Улсын гарьд М.Лхагвагэрэлд 2 өрөө байр, Идэр сумын нутгийн зөвлөл Улсын начин А.Нармандахад 2 өрөө байр бэлэглэв. 

Мөн Завхан-Даян бөхийн дэвжээнээс аймгийн цол хүртсэн бөхчүүд, Гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарт хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас 7 дугаар сарын 24-ний өдөр буюу баруун бүсийн Даншиг наадмын үеэр шинэ цолтнууддаа хүндэтгэл үзүүлнэ.