ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс "Төрийн албаны өдөр"-ийг тохиолдуулан Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албанд шинээр томилогдсон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг 5 байгууллагын 8 албан хаагч 10 сумын 13 албан хаагч тангаргаа өргөв.
Мөн энэ үеэр Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтыг амжилттай төгссөн алба хаагчдад сертификат гардуулав.