
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Идэр сумын иргэдтэй уулзалт хийж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Мөн ирэх жилүүдийн төлөвлөлтөө танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг авав.Идэр суманд энэ онд шинэ баригдсан сургуулийн гадна тохижилтын ажил хийгдсэн.Иргэд Шинэ хоршоо төсөл, сум доторх зам засвар, эмнэлэгт шинэ түргэний машин авах, эм тарианы хангамж нэмэгдүүлэх, сумын дэлгүүрүүдийн барааны үнэ хэт өндөр, багийн эмч нарын унаа, цэцэрлэгт урсгал засвар хийх, сургуулийн сургалтын чанар, номын хүрэлцээ муу зэрэг асуудлуудаар санал хүсэлт гаргав.