loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТЭЛМЭН СУМАНД АЖИЛЛАВ | HuduuMN

ТЭЛМЭН СУМАНД АЖИЛЛАВ

2025-10-16

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Тэлмэн сумын иргэдтэй уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж,  санал солилцлоо.Энэ онд Тэлмэн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, ЗДТГ-ын барилга, спортын талбай шинээр барих ажлууд хийгдэж байна. Хүрэн талын услалтын 220 га талбайд бороожуулалт хийсэн, 500 га газрыг газар тариалангийн чиглэлээр хашаалсан ба сумын ЗДТГ, эмнэлэгт шинэ автомашин олгосон.Иргэд сум доторх дэд бүтцийн ажлууд, зарим багт утасны сүлжээ тавих зэрэг асуудлуудаар санал хүсэлт гаргалаа.