
Нэгдсэн Үндэсний Байгууллага, Завхан аймгийн ЗДТГ, Адапт төсөл хамтран 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улиастай сумын Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газарт "Ноолуурын дуудлага худалдаа" зохион байгуулна. Үйл ажиллагаанд Монгол Улсад ноолуурын чиглэлээр бизнес эрхэлдэг томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд оролцох ба малчид, хоршоодтой гэрээ хийнэ. Малчид сайн чанарын ноолуур авчирч оролцох ба борлуулах ноолуурт хэмжээ тогтоохгүй. 5 дугаар сарын 15-ны өдөр оролцогчдыг бүртгэж, сургалт мэдээллээр хангана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99631868, 90968595 утсаар аваарай.