loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ОЮУТАН- ЦЭРГҮҮД” ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ | HuduuMN

“ОЮУТАН- ЦЭРГҮҮД” ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ

2026-08-18

“ОЮУТАН- ЦЭРГҮҮД” ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2014 оноос “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Завхан аймагт ч энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан Завхан аймгийн залуус цэргийн тангараг өргөв.

Цэргийн тангараг бол эх орон, ард түмэндээ үнэнч зүтгэх, хууль цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэх, эр зориг, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэх насан туршийн хүндтэй амлалт юм. 

Энэхүү эрхэм үүргийг ухамсарлан тангараг өргөж, Монгол Улсын батлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах хариуцлагатай замналаа эхлүүлж буй залуусдаа амжилт хүсье.