loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАВ | HuduuMN

ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2026-07-27

ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэдэд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 94 дүгээр зарлигаар төрийн шагнал гардуулав.

Шагналыг УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Цэргийн гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар нийт 58 иргэн шагнагдав.