Завхан аймгийн 103 жил
Баруун бүсийн хурд 2026
ШҮДЛЭН НАСАНД АЙРАГДСАН МОРЬД:
1. Увс аймгийн Түргэн сумын Алдарын Ариунболдын зээрд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Жанцангын Цэнд-Очирын унаган. Өнгөрсөн жил Увс аймгийн 100 жил баруун бүсэд түрүүлсэн. Өрнүүн хүлэг галын Мөнхжаргал уясан.
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Чойжамцын Чинбатын хонгор. Өнгөрсөн жил Нүүрэнтэйн хурдад түрүүлсэн. МУТМУ Батхүрэлийн Бөт-Өлзийн унаган. МУТМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.
3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Даваадоржийн Хорлооренчингийн зээрд.
Өөрийн унаган. Өнгөрсөн жил Увс аймгийн 100 жилд аман хүзүүдсэн. ААУ Даваадоржийн Лагнайдорж уясан.
4. Увс аймгийн Зүүнговь сумын МУАУ Далайн Батбаярын хул. Сүхбаатар аймгийн Халзан сумын Төмөрсүхийн Шинэбаярын унаган. Сан бэйс 2026 уралдаанд түрүүлсэн. МУТМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.
5. Төв аймгийн Сэргэлэн сумын Хожабергений Нурлатын хонгор. Дорнод аймгийн Хэрлэн сумын Сэлэнгэсайханы Галтын унаган /Сарматын төл/