loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО

2025-12-25


Үеийн найз нөхдөө манлайлж, урлаг, спорт, сурлага, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, байгаль хамгаалал, техник сэтгэлгээ зэрэг төрлүүдээр “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан сурагчдын шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон хэлтэс агентлагийн удирдлагууд гардуулан өглөө.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТӨРӨЛД Улиастай Чандмань Эрдэнэ Сургуулийн сурагч Ганзоригийн Саранзаяа, Эрдэнэцогтын Ариунтогтох Улиастай ЕБ-ын 3-р сургуулийн сурагч Лхавга-Очирын Эрдэнэчимэг, Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч А.Баясгалан нар,

ОЮУН УХААНЫ  СПОРТЫН ТӨРӨЛД Жавхлант Цогцолбор сургуулийн 1-р ангийн сурагч Адьяагийн Гэмпэлмаа, 

ХҮМҮҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛС ТӨРӨЛД  Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангиийн сурагч Цэрэнтогтохын Лхамцэрэн,

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН ТӨРӨЛД Жавхлант Цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Мөнхбатын Пүрэвсүх,

СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛД Жавхлант цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ,

УРЛАГ, УРАН БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛД ХБК-ын “Мөнгөн чавхдас”морин хуурын чуулга,

ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ИДЭВХТЭН ХҮҮХЭД-ээрТосонцэнгэл сумын ЕБ-ийн 1-р сургуулийн сурагч Сарангэрэлийн Наранжаргал, 

ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ ТӨРӨЛД Жавхлант Цогцолбор сургуулийн 12-р ангйин сурагч Алтангэрэлийн Аварзэд,

ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ САНААЧЛАГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ТӨРӨЛД Нарантунгалагийн Энхмэнд,

ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГА ТӨРӨЛД  Жавхлан Цогцолбор сургуулийн Тэмүүлэл СӨУЗ,

ШИЛДЭГ БАГИЙН АМЖИЛТ ТӨРӨЛД  Отгон сумын ЕБ-ийн Очирвааны гал баг,

Байгууллагын дэргэдэх “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр

      Тэргүүн байр-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн газар,

      Дэд байр- Сонгино сумын Эрүүл мэндийн төв,

      Гутгаар байр- Аймгийн Зэвсэгт хүчний 325 дугаар анги,

“ОНЫ ОНЦЛОХ ХАМТАРСАН БАГ”-ААР 

      Тэргүүн байр- Улиастай сумын Өлзийт багийн хамтарсан баг,

      Дэд байр-Улиастай сумын Жаргалант багийн хамтарсан баг,

      Гутгаар байр-Сантмаргаз сумын хамтарсан баг тус тус шалгарч шагналаа гардлаа.