
Улиастай-Алтай чиглэлийн Улиастай-Цагаанхайрхан хэсгийн 40 км хатуу хучилттай авто замын барилгын ажил өнөөдөр эхлэв.
Алтай-Улиастай чиглэлийн 178 км авто замыг Говь-Алтай талаас 60 км, Завхан талаас 40 км-ээр хоёр хэсгийг зэрэгцүүлэн бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах энэ зам 2028 онд ашиглалтад орно.
Тус замын бүтээн байгуулалтын ажилд орон нутгаас 80 туслах ажилтан авч ажиллуулах бөгөөд цалингийн хувьд 2.5-3.5 сая байна.
Энэхүү зам нь ОХУ-БНХАУ-ыг холбох коридор зам болох юм.
Түүнчлэн өнөөдөр Завхан аймгийн Арцсуурийн боомтыг холбох 159.5 км авто замын бүтээн байгуулалт Улаангом-Нөмрөг чиглэлийн А18 чиглэлийн авто замаас эхэллээ.
Энэхүү зам баригдах явцдаа Завхан аймгийн Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сумыг авто замаар холбоно.
Арцсуурь хилийн боомт хүртэлх авто зам ашиглалтад орсноор орон нутгийн хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулахаас гадна баруун бүсийн аймгуудад эдийн засгийн үр өгөөжөө өгнө гэдгийг албаныхан онцолж байлаа.
Авто замын бүтээн байгуулалтын нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон холбогдох албаныхан оролцлоо.