Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Говьсүмбэр дахь салбар, аймгийн эмэгтэй удирдах албан тушаалтнууд хамтран илүү сайхан ирээдүйн төлөө “Эмэгтэйчүүдээ сонсъё” өдөрлөгийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдад тус тус зохион байгуулагдлаа.
Өдөрлөгөөр урлагийн номер, эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй санал асуулга, төрийн байгууллагууд мэдээлэл танилцуулах, эрүүл мэндийн үзлэг, сэтгэлзүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээ 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 12:00 цагт Дуу бүжгийн Боржигин чуулгад зохион байгуулагдах тул Говьсүмбэр аймгийнхаа нийт эмэгтэйчүүд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг уриалж байна. Тус арга хэмжээний үеэр өдөрлөгөөс гарсан саналуудыг аймгийн удирдлагуудад танилцуулах юм.










