МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН АЙМГИЙН БОЛОВРОЛЫН САЛБАРТ 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН СУУРИН БОЛОН ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ.
__________
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй "Цахим шилжилт" болон хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, цахим орчныг сайжруулах, сургалтын орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Говьсүмбэр аймгийн боловсролын байгууллагуудыг компьютержуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 100 сая төгрөгийн өртөг бүхий дараах компьютерийг шийдвэрлэсэн.
1/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн 1 дүгээр сургуульд - 20 ширхэг суурин компьютерийг,
2/ Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор багш нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, хичээл бэлтгэл болон багшийн хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр болох юм.
- Сүмбэр сумын ЕБС-ын 2 дугаар сургууль-3ш
- Сүмбэр сумын ЕБС-ийн 5 дугаар сургууль-3ш
- Шивээговь сумын сургуульд -2ш
- Баянтал сумын сургуульд -1ш
Мөн,
3/ Сургуулийн өмнөх боловсролын тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор:
Төрийн өмчит 6 цэцэрлэгт - нийт 6ш
Нийт 15ш зөөврийн компьютерийг тус тус гардуулан өгч байна.






