loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.  | HuduuMN

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-04-21

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. 

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь иргэдийн санхүүгийн боловсрол тэр дундаа хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг арга хэмжээг Говьсүмбэр аймагт зохион байгуулж байна. 

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниуд болон МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниуд хамтран оролцож байгаа бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Дуу бүжгийн Боржигин чуулгад зохион байгуулагдах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.