loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Газрын тухай хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “СҮМБЭР” суманд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. | HuduuMN

“Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Газрын тухай хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “СҮМБЭР” суманд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

2026-04-21

азар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2026 оныг салбарын албан хаагчдын “Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Газрын тухай хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “СҮМБЭР” суманд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр :

 Сүмбэр сумын 2026 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний танилцуулга

 Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2026 онд Сүмбэр, Шивээговь суманд 71.05 га газрыг 870 иргэнд өмчлүүлэх газрын талаарх танилцуулга 

 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Шивээговь суманд 160 иргэнээс гэр бүлийн зориулалтаар шинээр газар өмчлөх өргөдөл хүсэлт авах

 2026 онд дуудлага худалдаагаар олгох газруудын байршлын танилцуулга

 Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолын дагуу 2027 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 2026 оны 09 дүгээр сарын 15 хүртэл цаасан болон цахим хэлбэрээр санал өгөх талаар мэдээлэл өгч нийт 103 иргэнд мэдээлэл өгч ажиллалаа.