loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Сүмбэр сумын Ган зам баг Төмөр замын баруун талд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулах, цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор тухайн бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа. | HuduuMN

Сүмбэр сумын Ган зам баг Төмөр замын баруун талд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулах, цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор тухайн бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.

2026-04-23

Уулзалтад Байгаль орчны газрын дарга Г.Хонгор, Чойр хотын Захирагчийн албаны дарга А.Алтаншагай, Сүмбэр сумын байгаль орчны мэргэжилтэн Б.Уранчимэг нар оролцож, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах чиглэлээр танилцуулга мэдээлэл өгч, холбогдох үүрэг чиглэлийг хүргүүлэн ажиллалаа.

Уулзалтын үр дүнд Сүмбэр сумын Ган зам багийн нутаг дэвсгэр Төмөр замын баруун талд орчимд хуримтлагдсан хог хаягдал болон нийтийн эзэмшлийн талбайн бохирдлыг ойрын хугацаанд бүрэн цэвэрлэж, орчны цэвэр байдлыг ханган ажиллахаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан тохиролцлоо.