Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас Дундговь аймгийн Баянжаргалан сум чиглэлийн 40 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн зам дагуух хуримтлагдсан хог хаягдлыг зам хариуцагч “Биг могуль” ХХК-тай хамтран цэвэрлэж, нийт 6 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөлөө.
Иргэд, жолооч та бүхэн цаашид зам дагуу ил задгай хог хаяхгүй байх, үүсгэсэн хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж хэвших, байгаль орчиндоо хариуцлагатай хандахыг уриалж байна.








