loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ШИВЭЭГОВЬ СУМЫН БЭХТ БАГИЙН МАЛЧИН Н.ГАНЗОРИГИЙН ӨРХ ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО.  | HuduuMN

ШИВЭЭГОВЬ СУМЫН БЭХТ БАГИЙН МАЛЧИН Н.ГАНЗОРИГИЙН ӨРХ ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО.

Говьсүмбэр аймаг Шивээговь сум

ШИВЭЭГОВЬ СУМЫН БЭХТ БАГИЙН МАЛЧИН Н.ГАНЗОРИГИЙН ӨРХ ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО. 

“XVII жарны ‘Сүрээр дарагч’ хэмээх Гал морин жилийн босгон дээр Говьсүмбэр аймгаас таван Аймгийн аварга малчин тодорсны нэгээр Шивээговь сумын Бэхт багийн малчин Наранбатын Ганзориг, Гончигийн Лхагвадулам нар шалгарлаа.

Аймгийн аварга малчны шагналыг аймгийн удирдлагууд болон албаны хүмүүс малчны хотонд нь очин хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. 

Н.Ганзориг нь 1996 онд 8 дугаар ангиа төгсөн эцэг эхийн хамт мал маллан, 2005 онд эхнэр Гончигийн Лхагвадуламтай ханилан одоог хүртэл эцэг эхийнхээ мал маллах арга ухааныг эзэмшиж эрдэнэт мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө маллахын зэрэгцээ өөрийн үр хүүхдүүд, орон нутгийн залуу малчдад мал маллагааны арга туршлагаа зааж сургаж байгаа тэргүүний залуу малчин юм. Н.Ганзоригийн нутаг орондоо хичээл зүтгэл гарган санаачилгатай ажиллаж байгааг нь үнэлэн 2019 онд Мянгат малчин, 2023 онд Сумын аварга малчин цол тэмдгээр шагнасан байна.

Мал аж ахуйн салбарт олон жил хөдөлмөр бүтээлээ зориулж Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг,  бүтээмжийг нэмэгдүүлэн, улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа ийнхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн удам дамжсан малчин гэр бүлд баяр хүргэе.

“Малч ухаан тань дэлгэрч, хөдөлмөр зүтгэл тань амжилтаар бялхаж явахын ерөөл өргөе”