СҮМБЭР СУМЫН МӨНХ БАГИЙН
МАЛЧИН Т.НЯМ-ЭРДЭНИЙН ӨРХ ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО.
“XVII жарны ‘Сүрээр дарагч’ хэмээх Гал морин жилийн босгон дээр Говьсүмбэр аймгаас таван Аймгийн аварга малчин тодорсны нэгээр Сүмбэр сумын Мөнх багийн малчин Түвшинжаргалын Ням-Эрдэнэ, Ганбаатарын Цэнд-Аюуш нар шалгарлаа.”
Аймгийн аварга малчны шагналыг аймгийн удирдлагууд болон албаны хүмүүс малчны хотонд нь очин хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Т.Ням-Эрдэнэ нь 2004 онд 8 дугаар ангиа төгсч, эцэг эхийн хамт мал маллаж, 2013 онд эхнэр Г.Цэнд-Аюуштай ханилан одоог хүртэл 22 дахь жилдээ мал маллан малаа дөрвөн төрлөөр нь өсгөн үржүүлж үүүдэр угсаа чанарыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажилладаг тэргүүний залуу малчин юм.
Мал сүргээ өсгөн үржүүлж 2014 онд малын тоо толгойг 1100 толгойд хүргэж, “Мянгат малчин” болсон ба 2015 онд Хүнс Хөдөө аж ахуйн салбарын Шилмэл мал үзэсгэлэн худалдаанд Нутгрийн тулман хөхт ямаагаар Дэд байрын шагнал хүртсэн.
Мал аж ахуйн салбарт олон жил хөдөлмөр бүтээлээ зориулж Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа ийнхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн удам дамжсан малчин гэр бүлд баяр хүргэе.







