ймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” нээлтийн арга хэмжээг
“Ажлын байранд нийгэм, сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор амжилттай зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, ХАБЭА хариуцсан мэргэжилтнүүд, мөн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гишүүд өргөнөөр оролцов.
Арга хэмжээний онцлох үйл явдлууд:
Аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА салбар зөвлөлийн дарга Б.Наранбаатар нээлтийн үг хэлж, арга хэмжээг албан ёсоор эхлүүлэв.
ХХҮГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч М.Одонцэцэг
“ХАБЭА салбар зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан”-г танилцууллаа.
Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн багш, салбар зөвлөлийн гишүүн М.Баярмаа
“Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагын сайн туршлага”-ын талаар илтгэл тавив.
“Сонор Эдүкейшн центр” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хууль зүйн магистр Д.Алтанзул
“Хөдөлмөрийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгууллаа.
ХАБЭА-н сургагч багш Ш.Алтантунгалаг
“Ажлын байранд нийгэм, сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлэх нь” сэдвээр ажил олгогчдод зориулсан сургалт зохион байгууллаа.










